• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагт дэлгэн үзүүлэх Монголын бараанууд хилээр орж ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-09 10:58:39

     4-р сарын 6-ны өдөр Шанхайн дэлхийн яармагт оролцох Монгол улсын зарим бараа Эрээний төмөр замын боомтоор орж ирсэн байна. Мэдээлснээс үзвэл, дэлгэн үзүүлэх зүйлд хивс, ноолуур зэрэг Монгол улсын онцлог бүхий бүтээгдэхүүнүүд нийт 276 ширхэг буюу 6750 килограмм орж ирсэн байна. Холбогдох тогтоолын дагуу Эрээний гааль маш түргэн, өндөр үр ашигтайгаар эдгээр барааг шалган оруулсан байна.

       Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд Монгол улс нэлээд олон арга хэмжээ зохиож, өөрийн орны улс төр, эдийн засаг, соёл ба нутгийн хүн ардын ёс заншил зэрэг олон талыг дэлхийн хүмүүст сурталчлах юм. Монгол улсын үзэсгэлэнгийн ордон тухайн үед мөн олон төрлийн худалдааны арга хэмжээ зохиож, Монгол улсаа сурталчлахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэлхийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтран ажиллах шинэ түнш хайхаар зорилтоо болгож байна. Монгол улсад цэвэр байгалийн бүтээгдэхүүн элбэг тул "байгаль орчныг хамгаалах" нь Монгол улсын үзэсгэлэнгийн ордны сурталчилгааны чухал үзэл санаа болох юм. 300 мянган Монгол улсын иргэн Шанхайн дэлхийн яармагтай танилцах төлөвтэй байна. Монголын иргэд Хятадад 30 хоног визгүй зорчих эрхтэй. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе