• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао цөмийн аюулгүй байдлын асуудлаар үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-14 16:09:53

    Цөмийн аюулгүй байдлын тухай дээд хэмжээний уулзалт 13-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао энэ уулзалтад оролцон үг хэлж, нийтлэг ойлголтоо цаашид нягтруулж, харилцан ашигтай байх үзэл санааны дагуу түгээмэл оролцон, нягт хамтран ажиллаж, цөмийн аюулгүй байдлын өрсөлдөөн сорилтыг зохицуулж, тогтвортой хөгжилд бүх талаар тус дөхөм үзүүлэн, дэлхийн өнө батын энх тайван, хамтын хөгжлийн төлөө хувь нэмэр оруулахыг талуудад уриалав.

    Тэрээр хэлэхдээ, цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх нь улс орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэх учраас талууд хамтаар чармайх хэрэгтэй юм. Талууд цөмийн аюулгүй байдлын улс орны амлалт болон хариуцлагаа үнэнхүү хэрэгжүүлж, дотоодын холбогдох хууль тогтоомж болон хяналт удирдлагын механизмээ эрчимжүүлж, өөрийн орны цөмийн материал, цөмийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг батлах үр ашигтай арга хэмжээ авах ёстой. Цөмийн аюулгүй байдлын олон улсын хуулийн хүрээг үнэнхүү бэхжүүлж, "Цөмийн материалыг хамгаалах тухай конвенц"-д түргэн өөрчлөлт оруулан хүчинтэй болгож, "Цөмийн террорист үйл ажиллагааг хазаарлан зогсоох олон улсын конвенц"-ын түгээмэл чанарт тус дөхөм үзүүлэн, цөмийн материал хууль бусаар наймаалан тээвэрлэх үйл ажиллагаанд үр ашигтай цохилт өгөх ёстой. Цөмийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааг үнэнхүү эрчимжүүлэх ёстой. Хөгжиж байгаа орнуудад туслан цөмийн аюулгүй байдлын хүчин чадлыг нь дээшлүүлэх ёстой. Цөмийн аюулгүй байдал хийгээд цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглахын харилцааг үнэнхүү сайтар зохицуулах ёстой гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе