Бямба, 4 сарын 12, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао цөмийн аюулгүй байдлын асуудлаар үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-14 16:09:53

    Хятад улс цөмийн аюулгүй байдлыг маш чухалд үзэж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх болон цөмийн терроризмыг эрс шийдвэртэй эсэргүүцэж, үүний төлөө идэвхтэй хүчин чармайлт гарагсан байна. Хятад улс цөмийн зэвсгийг бүх талаар хориглож, туйлбртай устгахаар тэмцэж, өөрийгөө хамгаалах стратегийг эрс бат хэрэгжүүлж, ямар ч үед ямар ч нөхцөл байдалд цөмийн зэвсэг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлогоо мөрдөж, цөмийн зэвсэггүй улс орон, газар нутгийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, цөмийн зэвсгээр заналхийлэхгүй гэж тодорхой амлалт хийсэн байна. Хятад улс цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхийг эрс шийдвэртэй эсэргүүцэж, олон улсын цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх хүчин чармайлтыг нааштай дэмжиж, улс орнуудын цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг эрх тэгшээр эдлэхийг шийдвэртэй дэмжинэ гэж дарга Хү Жиньтао тэмдэглэв.  \Цэцэн орчуулав\


 <<  1 2  >> 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе