Даваа, 4 сарын 14, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж цөмийн аюулгүйн сорилтод хамтаар хандахыг Хятадын тал уриаллаа

CRI       (GMT+08:00) 2010-04-14 16:32:27

     Ноднин Хятад улсын Дарга Хү Жиньтао цөмийн зэвсэг хураах НҮБ-ын дээд уулзалтад оролцсоны дараа, цөмийн асуудалд холбогдсон олон талт уулзалтад дахин оролцож байгаа нь энэ болно. Дарга Хү Жиньтао энэ дээд уулзалт дээр үг хэлсэн нь олон талт уулзалт дээр, цөмийн аюулгүйн асуудлаар Хятадын удирдагчийн өөрийн үзэлтээ анх илэрхийлж байгаа нь болно. Тэрээр хэлсэн үгэндээ, олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, цөмийн аюулгүйн сорилтыг аргацаах талаар таван зорилт дэвшүүлжээ. Хятадын Гадаад Хэргийн Яамны сайдын орлогч Цүй Тянькай танилцуулж хэлэхдээ,

     Нэгдүгээрт, цөмийн аюулгүй байдлын тухай үндэсний амлалт болон хариуцлагаа үнэнхүү хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, цөмийн аюулгүй байдлын тухай олон улсын хуулийн хүрээг үнэнхүү бэхжүүлэх. Гуравдугаарт, цөмийн аюулгүй байдлын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааг үнэнхүү эрчимжүүлэх. Дөрөвдүгээрт, хөгжиж байгаа улс орнуудад туслан, цөмийн аюулгүй байдлын хүчин чадлыг нь дээшлүүлэх. Тавдугаарт, цөмийн аюулгүй байдал болон цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглахын харилцааг үнэнхүү сайтар зохицуулах ёстой гэжээ.

     Хятад улсын Дарга Хү Жиньтао энэ дээд уулзалт дээр, Хятад улсын цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх талаар гаргасан хүчин чармайлтыг танилцуулсан байна. Одоо болтол, Хятад улс цөмийн аюулгүй байдлын тухай нэлээд боловсронгуй хууль дүрэм, хяналтын систем байгуулсан бөгөөд экспортын чанга удирдлага хэрэгжүүлж, цөмийн материалыг хууль бусаар хулгайлан зөөвөрлөхөөс сэргийлж, цөмийн аюулгүй байдлын талаар сайн тэмдэглэлтэй байна. 2008 онд Хятад улс "цөмийн материалыг хадгалах тухай конвенц"-д өөрчлөлт оруулсан төслийг батлан зөвшөөрч, "цөмийн терроризмын үйл ажиллагааг хориглох тухай олон улсын конвенц" -ийг батлан зөвшөөрөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Цөмийн терроризмд бүх дэлхийгээрээ цохилт өгөхийг санаачлагч түншүүдийн нэг болсны хувьд, Хятад улс идэвхтэй байр сууриар олон улсын цөмийн аюулгүйн хамтын ажиллагаанд оролцсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улс техникийн үзүүлэлт, ажилтан бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг арга хэлбэрээр уг бүс нутгийн улс орнуудад бүх хүчээрээ дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

 <<  1 2 3  >> 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе