Даваа, 4 сарын 14, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж цөмийн аюулгүйн сорилтод хамтаар хандахыг Хятадын тал уриаллаа

CRI       (GMT+08:00) 2010-04-14 16:32:27

     Цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах гэсэн бол бүх хүн төрөлхтөний хамтын эрэл хүсэл мөн. Хятад улс цөмийн зэвсгийг бүх талаар хориглож, түүнийг туйлбартай устгахыг зорьж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг эрс хэрэгжүүлж, ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд цөмийн зэвсэг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлого баримталж, цөмийн зэвсэггүй улс орон, газар нутгийн эсрэг ямар ч байдалд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, цөмийн зэвсгээр заналхийлэхгүй гэж тодорхой амлалт хийсэн юм. Хятад улс цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхийг эрс шийдвэртэй эсэргүүцэж, олон улсын цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх хүчин чармайлтыг нааштай дэмжиж, улс орнуудын цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах эрх тэгшээр эдлэхийг шийдвэртэй дэмжинэ гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэв.

     Хятадын Гадаад Хэргийн Яамны сайдын орлогч Цүй Тянькай дээд уулзалт өндөрлөсний дараа, дотоод гадаадын сурвалжлагчид хандан хэлэхдээ, Дарга Хү Жиньтао-гийн Вашингтонд уг дээд уулзалтад оролцох хугацаандаа, Америкийн Ерөнхийлөгч Барак Обамыг оролцуулсан олон орны удирдагчидтай хийсэн уулзалтууд нь чухал үр дүнд хүрсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Дарга Хү Жиньтао уг уулзалтад оролцон хурлын амжилтад хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Хурлын дараагаар бусад талуудтай хамтаар уг хурлын нийтлэг ойлголт болон амжилт бүтээлийг найдваржуулахад Хятадын тал бэлэн байгаа бөгөөд холбогдох олон улсын хамтын ажиллагаанд үргэлжлэн идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\


 <<  1 2 3  >> 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе