
Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Бразилийн Бразилиа-д Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж, Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцааг хамтаар ахиулна гэж санал нэгтэй зөвшөөрлөө.
Уулзалтын үеэр дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын Хөх-нуурын Юйшү-д газар хөдөлсний дараа, Оросын Засгийн газраас Хятадын Засгийн газарт хандан уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлсэн явдалд Хятад улс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна гэлээ. Сайн хөрш болсны хувьд, Оросоос Хятад улсад ямар ч туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч Медведев Оросын Засгийн газар ард түмний өмнөөс илэрхийлжээ.
Энэ он бол олон улсын байдалд гүнзгий тохируулалт хийх, дэлхийн эдийн засаг сэргэн хөгжих зангилаа жил юм. Хятад, Орос 2 орон хөгжлийн чухал үедээ оршиж байна гэж дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.
<< 1 2 >>