
Эдийн засаг, худалдаа, санхүүгийн зэрэг олон салбар дахь "БРИК"-ийн дөрвөн орны солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөн, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх дөрвөн орны харилцаа болон зохицуулалтыг эрчимжүүлэхийн тулд, Оросын талтай хамтран хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэж дарга Хү Жиньтао илэрхийлэв.
Ерөнхийлөгч Медведев хэлэхдээ, олон улсын өөрчлөлт ихтэй будлиантай орчинд, хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө аливаа хүчин чармайлт бүхнийг гаргах хэрэгтэй. Худалдаа, эрчим хүч, зам харилцаа зэрэг салбар дахь Хятад улстай хийж буй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлэхэд Оросын тал бэлэн байна. Үүнээс гадна хоёр тал мөн хүмүүнлэг, олон улсын санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчтэй хийж, "БРИК"-ийн дөврөн орон болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх зохицуулалт уялдааг эрчимжүүлэх ёстой гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\
1 2