| |
|
|||||||||
|
||

Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны үдээс өмнө нисэх онгоцоор Хөх-Нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд өртсөн нутагт хүрэлцэн очиж, гамшигт өртсөн ард олон боловсон хүчнийг болгоон тохинуулсан бөгөөд гамшгаас авран туслах ажлыг газар дээр нь удирдаж байна.

Хөх-Нуур мужийн Юйшүгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юйшү шяньд 14-ний өдөр 7.1 баллын газар хөдлөх үед Хятад улсын дарга Хү Жиньтао Вашингтонд эхэлсэн цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний бага хуралд оролцож байсан юм. Тэрээр Бразилд БРИК-ийн 4 орны удирдагчдын албан ёсны 2 дахь уулзалтад оролцоод мөн бас Бразилд айлчилсны дараа 17-ны үдээс хойш аяллаа урьдчилан дуусгаад эх орондоо буцан ирсэн юм.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |