|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өглөө нисэх онгоцоор Бээжингээс мордон, 3 цаг гаруй нисэж, далайн төвшнөөс 4000 метр өндөр Хөх-Нуур мужийн Юйшүгийн Бакан нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсоны дараа, шууд машинаар гамшигт хамгийн хүнд дайрагдсан Жегү суурины Жаши датүн тосгонд очиж, гамшгийн байдалтай танилцан, ард олныг эргэсэн байна. Дарга Хү Жиньтао газар хөдлөлтийн нуранги дээр байсан Төвд иргэний гарыг барин хэлэхдээ,
"Нуранганд дарагдсан хүмүүсийг бид хамгийн их хүч гарган аврах юм. Амь насны 1 хувийн эрмэлзэл байдаг бол бид 100 хувийн хүч гарган аврах болно" гэжээ.
Жаши датүн тосгон нь 600 гаруй хүн амтай байсан. Энэ удаагийн газар хөдлөлтөд 120 хүн эндэж, 72 хүн сураггүй болж, 100 гаруй хүн бэртэж шархаджээ. Дарга Хү Жиньтао тус тосгоны түр цагийн байрлал болох даавуун майхнуудаар орж, гамшигт өртсөн иргэдийн амьдралын баталгааны байдалтай танилцсан байна. Дарга Хү Жиньтао ард олныг болгоон тохинуулж хэлэхдээ,
"Нэгд. Нам засгийн газар гамшигт өртсөн иргэдийн гэр орноо сэргээн байгуулахад тусална. Хоёрт. Хүүхдүүдийн хичээл сурлагыг засгийн газраас тун удалгүй сэргээж өгнө гэдгийг би батална" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |