|
|
||
20-ны өдөр сэтгүүлч Хятадаас Сиднейд суугаа ерөнхий консулын газраас мэдээлснээр, Австралийн талууд Хөх нуур мужийн Юй Шү-гийн газар хөдлөлтийн гамшгийн районд хандив өргөсөөр байна.
Саяхан Сянганы Хантес Австрали компани болон Сиднейн шинжлэх ухаан техникийн их сургууль Хятадаас Сиднейд суугаа ерөнхий консулын газраар дамжуулан, Хятад улсын Хөх нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районд тус тус 10 мянга болон 5 мянган австрали долларын хандив өргөсөн байна.
Хятадаас Сиднейд суугаа ерөнхий консул Хү Шань Хятадын засгийн газрын өмнөөс хандивын мөнгийг авч, тэдний буяны ажиллагаанд талархал илэрхийлсэн бөгөөд гамшгийн районд авран тусалж байгаа ажлын сүүлийн үеийн байдлыг танилцуулсан байна. \Сарантуяа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |