• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сычуань муж газар хөдлөлтөд шархадсан хүмүүсийг эмчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-20 16:12:13

        Сычуань мужийн Эрүүлийг хамгаалах танхимаас мэдээлснээр, одоогийн байдлаар Сычуань муж Хөхнуурын Юй Шүгийн газар хөдлөлтөд шархадсан 312 хүнийг хүлээн авч, 127 удаа мэс засал хийсэн байна.

        Эдгээр шархдагсдын 152 хүн нь хүнд шархтай байжээ. Олон эмнэлгүүд тусгай хүн томилж шархдагсад болон тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн эмчилгээ, ар талын баталгаа зэрэг ерөнхий үйлчилгээг үзүүлж байгаагийн зэрэгцээ эдгэрсэн хүмүүсийг эмнэлгээс гаргаж байна.

        Хөхнуурын Юй Шүд газар хөдөлсний дараа Сычуаний олон салбарынхан халуун гараа идэвхтэй сунгасан байна. Одоогийн байдлаар, Сычуань муж Юй Шүгийн гамшигт нэрвэгдсэн районд эмчилгээ эрүүл хамгааллын 596 эмч томилж, яаралтай авран туслах эм бэлдмэл, тоног төхөөрөмж болон эд бараа 100 тонныг илгээжээ. Одоо эмчилгээ авсан хүн 6800 гаруйд хүрээд байна.\Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе