|
|
||
Тухайн орон нутгийн цагаар 20-ны орой, Бразилийн Рио-Дэ-Жанейро-д арга хэмжээ зохиож, Хөх нуурын Юй Шүгийн газар хөдлөлтөд нас барсан эх орон нэгтэй ах дүү нартаа гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Хятадын харьяат нарын олон байгууллагын төлөөлөгч болон Хятадаас Рио-Дэ-Жанейро-д суугаа консулын газрын ажилтан зэрэг 100 шахам хүн энэ арга хэмжээнд оролцжээ.
Бразилийн Хятадуудын нийгэм соёлын харилцааны нийгэмлэгийн дарга хадагтай Сүнь Тэ-ин хэлэхдээ, гай гамшиг хайр найргүй ч хүмүүс хоорондоо энэрэл хайртай юм. Ийм ноцтой гамшгийн өмнө эх орон нэгтэй ах дүү нар харилцан халамж туслалцаа өгөх нь Хятад хүмүүсийн үүрэг хариуцлага мөн. Нам засгийн удирдлага дор, Юй шүгийн ард түмэн нэн сайн сайхан гэр оронтой болно гэдэгт би итгэж байна гэжээ. \Номин орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |