Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд нас барсан нутаг нэгтнүүддээ эмгэнэл илэрхийлж, Хятад орон даяар 21-ний өдөр эмгэнэн гашуудах үйл ажиллагаа зохиосон. Үүний зэрэгцээ Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яам болон консулын газар мөн өдөр төрийн далбаагаа бөхийлгөн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд бусад олон хэлбэрээр эмгэнэн гашуудах үйл ажиллагаа зохиов.
Хятадаас Аргентин, Куба, Бельги, Алжир, Норвеги, Гана, Йемен, Маврики зэрэг орон суугаа элчин сайдын яам, Нью- Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско, Ванкувер, Торонто зэрэг хотод суугаа ерөнхий консулын газар мөн олон хэлбэрээр эмгэнэн гашуудсан байна. \Цэцэн орчуулав\