|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармаг зохиогдох дөхөж байна, дэлхийн улс түмэн хүний сэтгэлийг догдлуулсан энэхүү мөчийг хүсэн хүлээж байна. Шанхайн дэлхийн яармагт НҮБ-ын 42 тусгай байгууллага оролцоно, энэ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага дэлхийн яармагт хамгийн олон оролцож байгаа удаа болно. 26-ны өдөр "дэлхийн соёл иргэншлийн өргөн цуглаан" уриан дор Шанхайн дэлхийн яармагийн гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын олон улсын ордонд нээгдлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнг Хятадаас Женевт суугаа суурин төлөөлөгчид, НҮБ-ын Дэлхийн яармагийн зохицуулагчийн албаны газар, НҮБ-ын хүний оршин суугчдын газраас хамтаар зохион байгуулав. Үзэсгэлэнгийн агуулгад Дэлхийн яармагийн гол үйл ажиллагаа болон ордон талбайн тойм байдал, НҮБ-ын системийн яармагт оролцох байгууллага, түүний үзэсгэлэнгийн ордны арга хэмжээ, улс орнуудын үзэсгэлэнгийн ордны гэрэл зураг зэрэг болно. Энэ нь Шанхайн дэлхийн яармагийн дэлхийн чанартай болон соёлын ид шидийг бүрэн харуулж байна. Үзэсгэлэн 4-р сарын 26-наас 5-р сарын 7-н хүртэл ажиллана.
Тус удаагийн дэлхийн яармагийн зочлогч орны төлөөлөгч, Хятадаас Женевт суугаа суурин төлөөлөх элчин сайд Хэ Я-фэй хэлсэн үгэндээ, Хятад болон Дэлхийн яармагтай холбоотой үлгэрийг эргэн саналаа.
159 оны тэртээ Лондонд дэлхийн анхны яармаг зохиогдов. Хятадын Шю овогтой жирийн худалдаачин хэдэн боодол торгоо авч үзэсгэлэнд оролцоод, алтан медаль хүртжээ. Хэдэн хоногийн дараа буюу 5-р сарын 1-нд түүний нутаг Шанхайд дэлхийн яармаг анх удаагаа хөгжиж байгаа оронд зохиогдох болно гэж Хэ Я-фэй хэлсэн байна.
Хэ Я-фэй хэлэхдээ: аж үйлдвэржилт, хотжилтын үйл явц түргэсэхийн хирээр, хүн ам нэмэгдэж, зам харилцаа түгжирч, хүрээлэн байгаа орчин бохирдож, нөөц баялаг хомстож, соёл иргэншлийн талаар зөрчил мөргөлдөөн гарах зэрэг "хот газрын өвчин " улам товойж байна. Улс орнууд эдгээр асуудлыг шийдэх арга зам хайж байна гэжээ. Хятадын засгийн газар ард иргэдээ нэр төртэй аж төрүүлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Дэлхийн яармаг зохион байгуулбал дэлхий нийт арга туршлага авч болох юм гэж Хэ Я-фэй тэмдэглэлээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Оржоникизе хэлэхдээ:
Шанхайн дэлхийн яармаг түүхэнд хамгийн их цар хэмжээтэй яармаг болох болно. Энэ нь мөн ч анх удаа хөгжиж байгаа оронд дэлхийн яармаг зохиогдож байна. Шанхайн дэлхийн яармагтйн "хот, амьдралыг улам сайн болгоно" гэсэн уриа нь цаг үетэйгээ яг нийцэж байна. Учир нь хотжилт нь хүн төрөлхтөнд өнөө нүүрлэж байгаа гол сорилт болно. Өнөө хүн төрөлхтний тал нь хот газар оршин сууж байнга. Жил бүр хотын хүн ам 70 саяар нэмэгдэж байна. Олон улсын жишэгтэй том хот болсон Шанхайн хотжилтын үйл явц дахь арга туршлага нь дэлхийд нандин туршлага хангах болно. Үүний зэрэгцээ үзэсгэлэнгүүдийн ордууд нарийн зураглан төлөвлөсөн гол сэдвүүд, шинэ техник болон өвөрмөц илтгэх хэлбэрээр дамжуулан, хүн төрөлхтний ололт амжилтын агуу их үйлсийг гэрчлэв гэжээ.
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |