• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг Хятад Японы иргэдийн харилцааг шинэ оргилд хүргэхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-28 11:16:59

      Хятадаас Японд суугаа элчин сайд Чэн Юнхуа 27-ны өдөр хэлэхдээ, Хятад Япон удалгүй болох гэж байгаа Шанхайн дэлхийн яармагийн орчинд , олон төрлийн хэлбэр ба сэдэвт солилцоо, хамтын ажиллагаа зохиохоор дамжуулан, хоёр орны иргэдийн харилцааг шинэ оргилд хүргэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

     Чэн Юнхуа мөн өдөр Токиод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг бол одоог хүртлэх хамгийн том цар хэмжээ бүхий хүн төрөлхтний соёл иргэншлийн өв тэгш их цуглаан мөн бөгөөд анх удаа хөгжиж байгаа оронд зохиогдож байгаа дэлхийн яармаг юм. Хятадын засгийн газар болон ард түмэн бүх Хятадын хүчнээ өргөн, дэлхийн ой ухааныг төвлөрүүлж, амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй сайхан дэлхийн яармаг зохиохоор чармайж байна гэжээ.

     Тэрээр мөн хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн яармагийг сайтар зохиохын тулд хоёр орны олон салбарынхан найрсаг солилцооны нэлээд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Эдгээр арга хэмжээнүүд нь хоёр орны ард иргэдийн харилцааг шинэ оргилд хүргэж, тэдний ойлголцол ба найрамдлыг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе