Төрийн зөвлөлийн Тайваний ажил хариуцсан албан гэрийн төлөөлөгч хатагтай Фань Личин 28-ны өдөр Бээжинд хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, Хятадын Гоминдан намын нэр хүндэт дарга Лянь жань, Ү Бөшюн, Чиньмин дан намын дарга Сүн Чүюй нарыг оролцуулсан Тайваний олон салбарын 100 гаруй хүндэт зочин Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцох ба, тухайн үед Хятад улсын дарга Хү Жиньтао тэдний гол гол хүмүүстэй уулзах юм гэжээ.
Фань Личин хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармагийн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн тэр цагаас Тайваний олон салбарынхан анхаарлаа өргөн ихээр хандуулж, халуун дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Тайваний ордон, хотын хамгийн аятай районы Тайбэйгийн үлгэр жишээ ордон, Жэньдань ордон тэрчлэн Тайваний хөрөнгө оруулалттай Шанхайн Дэлхийн яармагийн худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгжүүд ч урагштай бөгөөд аятай сайхан байдалд туршин ажиллаж байна гэжээ. \Номин орчуулав\