Шанхайн дэлхийн яармагийн сайн дурынхны газрын хэвлэлийн төлөөлөгч Дэн Шяодүн 29-ний өдөр Шанхайд хэлэхдээ, сайн дурынхан бэлтгэл ажлаа гүйцэд хийсэн, бүх сэтгэл бүх хүчээрээ үзэсгэлэнд оролцогчид сэтгүүлчид болон үзэгч олонд мэргэжлийн шилдэг үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Мөн өдөр тэрээр хэвлэлийнхэнд сайн дурынхны бэлтгэл ажлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, яармагийг ордон талбайд 70 мянга гаруй сайн дурынхан болон хотын үйлчилгээний цэгт 100 мянга гаруй сайн дурынхан үйлчлэх бөгөөд үүнд хилийн чанадын 290 гаруй сайн дурынхан багтаж байна. Сайн дурынхан нь голцуу оюутан, ажиллаж байгаа хүмүүс, тэтгэвэрт гарсан хүмүүс зэргээс бүрдэж, хөтлөн дагуулах, асууж лавлах, орчуулах, түргэн тусламж үзүүлэх зэрэг олон талын үйлчилгээгээр хангаж, олонх ажлын байрыг хоёр долоо хоногийн хугацаатай ээлжлэх юм байна. \Рэнчинсоо орчуулав\