|
|
||
30-ны орой Шанхайн дэлхийн яармагийн хөшиг Хуан пү жян мөрний хоёр эрэгт сөхөгдөнө. Дэлхийн яармагийн өргөн цуглаан нь дэлхийн олон орны 14 мянган сэтгүүлчийн сонирхлыг татаж, үүнд гадаад орны хэдэн мянган сэтгүүлч ирээд байна. Манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, тэд нар энэ удаагийн дэлхийн яармагийн бэлтгэл ажлыг нийдэм сайшааж, олон орны эдийн засгийн хөгжилд дорвитой ахиулах үйлдэл үзүүлэх юм гэж үзэж байна.
"Хот, амьдралыг нэн сайн сайхан болгоно" уриан дор зохиогдож байгаа Шанхайн дэлхийн яармаг бол хөгжиж байгаа оронд анх зохиогдож байгаа ерөнхийлсөн яармаг болох юм. Өнөө 246 улс орон болон олон улсын байгууллага яармагт оролцохоор байгаа бөгөөд дэлхийн 70 сая жуулчид яармагтай танилцах болно. Олон мянган хүн оролцож, асар их цар хэмжээтэй байгаа нь хүмүүсийг сэтгэл догдлуулахгүй байхын арга алга. Швейцарын сэтгүүлч Пилип Хофф хэлэхдээ: "энэ ёстой л итгэхийн аргагүй дэлхийн яармаг байна. Та бүхний мэдээжээр Швейцарын байнгын оршин суугчид 7 сая гаруй л байхад, хойшдын 6 сарын дотор бүх дэлхийн 70 сая хүн энд ирж үзэн танилцах төлөвтэй, ингэж хэлэхэд Швейцарын хүн амын 10 дахинтай тэнцэх болно. Үнэхээр гайхалтай" гэжээ.
27-ны өдөр, дотоод гадаадын сэтгүүлчдэд үйлчлэх Шанхайн дэлхийн яармагийн хэвлэлийн төв албан ёсоор ажлаа эхлүүлсэн байна. Хэвлэлийн төвд мэдээ нийтлэх танхим, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн олон нийтийн ажлын өрөө, ерөнхий үйлчилгээний тавцан, сэтгүүлчийн амралтын район зэрэг байгаа бөгөөд зэргээр мянган сэтгүүлч ажиллаж болох юм. Дэлхийн яармагийн 184 хоногийн хугацаанд, хэвлэлийн төв нь дотоод гадаадын сэтгүүлчийн гэр болж, тэд нарт мэдээний лавлалт, ярилцлагыг нь уртатгаж өгөх, техникийн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн хэвлэл мэдээллийн тусгай үйлчилгээ хангах болно. Дэлхийн яармагийн хэвлэл мэдээллийнхэнд үйлчлэх болон сайн дурынхны найрсаг сайхан сэтгэл нь надад гүн суугдал үлдээлээ гэж тусгайлан Намибаас Шанхайн дэлхийн яармагийг сурвалжлахаар ирсэн сэтгүүлч Таняа хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, үнэхээр гайхамшигтай юм аа, цар хэмжээ, оролцох хүмүүсийн тоо хэмжээ нь ч миний өмнө нь төсөөлснөөс хол илүү байна. Энэ газрын хүмүүс маш дотно нөхөрсөг юм. Хятадууд маш их чармайлт гаргасан бөгөөд, маш сайн үйлчилгээтэй болсон байна, надад авч хэлбэл нэг удаагийн азтай тохиол бөгөөд би энд ирсэндээ маш их баяртай байна гэжээ.
Шанхайн Дэлхийн яармаг нь хүмүүсийн хүсэн хүлээж байсан нэг удаагийн соёл иргэншлийн их наадам байж, хүн төрөлхтний оюун ухаан сэтгэлийн тэнхээ болон ирээдүйн хүсэл мөрөөдлийг энэ удаагийн яармагийн тавцан дээр дэлгэн харуулж сурталчлах юм. Шанхайн Дэлхийн яармагийг мэдээлэхэд гар бие оролцож байгаа ХОУР-гийн Судан нутагтай мэргэжилтэн Осама Моктар Мохамед Баширийн үзэж байгаагаар, Шанхайн Дэлхийн яармаг нь дэвшилт шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн болон солилцоо ойлголцоо болох юм. Эдгээр шинжлэх ухаан техник нь олон орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урагш ахиулж, банк санхүүгийн хямралын нөлөөг зохих хэмжээгээр бууруулах болно гэжээ.
Тэр хэлэхдээ, Удаа бүрийн дэлхийн яармаг нь бүгд л шинэ дэвшилт техникийн солилцоо болон дэлгэн үзүүлэг байж, түүнийг хамтаараа хуваалцдаг байна. Шинжлэх ухаан техникийг нээн хөгжүүлэх талд аль ч улс орон бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Олон орны дэвшилт шинжлэх ухаан техник Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнд тавигдах юм. Энэ нь өнөөгийн банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болсон дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед олон орны эдийн засгийн хөгжлийг дорвитой хөгжүүлэх болно гэдэгт бат итгэж байна. Хятадад "Шинжлэх ухаан бол нэгдүгээр үйлдвэрлэх хүчин мөн" гэсэн үг байдаг. Шанхайн дэлхийн яармаг нь эдийн засгийн сэргэлтийг түргэтгэж, дэлхийн улс түмэн түүнээс үр өгөөж хүртэх юм гэдэгт найдаж байна гэжээ. \Номин орчуулав\Пэрлаймаа хянав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |