Шанхайн Дэлхийн яармагийн Хэвлэл мэдээллийн төийн хэвлэлийн төлөөлөгч 29-ний өдөр бичгээр хийсэн мэдэгдэлдээ, гадаад орны 20-н төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн нар Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцоно гэлээ.
Уг хэвлэлтийн төлөөлөгч хэлэхдээ, яармагт оролцогч талуудын дорвитой дэмжлэг, нааштай туслалцаан дор, Шанхайн Дэлхийн яармагийн бэлтгэл ажлуудыг бүхнийг дуусгалаа. Дэлхийн яармаг дээр, талууд гоё сайхан үзмэрээ харуулахыг Хятадын тал хүсэн хүлээж, олон орны удирдагчид болон олон орны ард иргэд Дэлхийн яармагийг сонирхон үзэхээр хүрэлцэн ирэхийг халуунаар угтаж байгаа бөгөөд энэ тохиолоор Хятад улсын орон нутгуудаар явж танилцахыг сайшаана гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\