|
|
||
Израилиас Шанхайд суугаа ерөнхий консул Жакие Елдан 3-ны өдөр Шанхайд хэлэхдээ, Израиль бизнесменүүдийн ирээдүй Хятадад байна гэдгийг Шанхайн Дэлхийн яармагаар дамжуулан өөрт нь хэлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр манай радиогийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд Израилийн ордон гурван сая 500 мянга шахам жуулчдыг хүлээн авах юм. Тэдний 90 шахам хувь нь Хятад хүмүүс байна. Израиль үүгээр аз тохиол болгож, Хятадын зах зээл рүү хэмнэлттэй усжуулалтын тэргүүний технологи болон биеийн шинжилгээ хийхэд хэрэглэдэг бичил кабель зэрэг олон салбар дахь дэвшилтэт технологио танилцуулж нэвтрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Сурвалжлагчийн мэдээлснээр, Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд Израилийн тал худалдаа бизнесийн олон төлөөлөгчдөө Хятад улсад ирүүлэн хэмнэлттэй усжуулалтын техникээ сурталчлан ухуулах ба Хятадын худалдаа бизнесийнхэнтэй худалдааны хэлхээ холбоо тогтоох юм. \Номин орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |