Сэтгүүлч тавны өдөр Шанхайн Дэлхийн яармагийн ажил хэргийг зохицуулах газрын тасалбарын төвөөс мэдээлснээр ,дөрөвний өдрийн байдлаар, Шанхайн Дэлхийн яармагийн тасалбар зарсан хэмжээ 33 саяыг давсан байна. Үүнд 23 сая 960 мянга нь хувь хүний, үлдсэн 9 сая 150 мянга нь баг бүлгэмийн шугамаар зарагдсан байна. Үүнийхээ дээр тун удахгүй Шанхай хотын айл өрх бүрд хүртээх яармагийн тасалбарыг багтаах юм бол өнөө дэлхийн яармагаар зочлохоор байгаа хүний тоо нь давхацсан тоогоор нэгэнт 40 саяас даваад байна.
Шанхайн Дэлхийн яармагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, дэлхийн яармаг 184 өдөр үргэлжлэх хэдий ч жуулчдын суурь тоо их учир ,хэрвээ их хэмжээний жуулчид яармагийн сүүлчийн хугацаанд жуулчлахад хүрвэл тухайн үед жуулчид хэт төвлөрөх, яармагийн ордон талбайд шахалцах зэрэг байдал гарч, жуулчдын тавтай таатай аялахад нөлөөлөх магад учир тасалбартай хүмүүс яармагаар аялах цагаа зөв зохицуулахыг сануулсан байна. \Алтанхуар орчуулав\ Пэрлаймаа хянав\