Шанхайн дэлхийн яармагийн Сүжөүгийн үзэсгэлэнгийн ордон 6-ны үдээс өмнө хотын хамгийн сайн практикийн районд нээлтээ хийсэн байна. Дэлхийн яармагтай танилцах зорчигчид Хятадын дорнод нутгийн Сүжөү хотын түүх соёлоо хамгаалах болон орчин үеийн хот байгуулалттай урнаар уялдуулсан амжилттай практикийг үзэн сонирхох болно.
Сүжөүгийн үзэсгэлэнгийн ордон нь "Сүжөүгийн эртний хотыг хамгаалах болон шинэтгэх" уриан дор үйл ажиллагаа явуулж, Сүжөүгийн 2500 жилийн соёлын содон болон хотын зан үйлтэй уялдуулан түүний эрхэм дээд, уялдан нэгдсэн, шинийг санаачилсан, алсын хараатай хотын үзэл санааг харуулах юм. \Пэрлаймаа орчуулав.\