Шанхайн дэлхийн яармагийн анхны гол уриат чуулга уулзалт-"мэдээлэл болон хотын хөгжил" 16-ний өдөр Нинбүөд ажлаа өндөрлөв. Хуралд оролцсон дотоод гадаадын төлөөлөгчид хурлын хоёр өдрийн хугацаанд мэдээллийн шинэ техникийн төсөөлөл болон практикийг хамтаар эдэлсэн байна.
Шанхай хотын дэд дарга Ян Шюн хаалтын ёслолд хэлэхдээ, мэдээллийн техникийг шинээр үүдэх ба эдийн засаг нийгэм, хотын бүтээн байгуулалтын салбарт хэрэглэснээр , хот районыг тогтвортой хөгжүүлж, хүн төрөлхтний амьдралыг сайн сайханд хүргэх тус дөхөм үзүүлнэ. Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэн болон зарим ордон талбайд шинэ шинэ техник мэргэжлийг дэлгэн үзүүлсэн юм, дэлхийн яармагийн веб сайт нь бүх дэлхийн сүлжээ ашиглагчдын дэлхийн яармагийг ойлгож оролцох боломжоор хангаж байна. Мэдээллийн техник дэлхийн яармагийг улам өндөр үр ашигтай бөгөөд гайхамшигтай сайхан болгосон юм гэж хэлсэн байна./Анар орчуулав/