Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Жан Жижюнь 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн удалгүй БНСУ-д хийх айлчлал нь Хятад болон БНСУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид ахиулж, хоёр орны чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын явцыг түргэтгэж, хоёр орны ашиг сонирхлын хэлхээ холбоог нягтруулна гэдэгт Хятадын тал найдаж байна гэжээ.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны өдөр БНСУ, Япон, Монгол, Мьянмар дөрвөн орны урилгаар дээрх дөрвөн оронд айлчлах бөгөөд, БНСУ-ын Жежү аралд болох Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р бага хуралд оролцох юм Жан Жижюнь мөн өдөр үүнд холбогдуулан хийсэн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн бага хуралд дээрх үгийг хэлсэн юм.
Жан Жижюнь мөн танилцуулж хэлэхдээ, Вэнь Жябао 28-29-ний өдрүүдэд БНСУ-д айлчилж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мунбактай хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын үндэсний Ассамблейн дарга болон Ерөнхий сайдтай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтаар сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцоно. Хятад ба БНСУ хоёр орон мөн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурах бөгөөд Вэнь Жябао тус орны бүх салбарын хүмүүстэй өргөнөөр харилцаж, Сөүлд байрлах Хятадын соёлын төвтэй танилцана гэжээ./Анар орчуулав/