• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хилийн дэглэмийг оролцуулсан 9 баримт бичигт гарын үсэг зуржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-01 20:40:25

     Хятад Монгол хоёр орон 6-р сарын 1-ний өдөр Улаанбаатарт хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүнд Хятад Монголын хилийн дэглэм, эдийн засаг техникийн хамтын ажиллах, боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх, гаалийн асуудлаар хамтран ажиллах, банк санхүүгийн зээл олгох, уул уурхай, цөмийн эрчим хүч хөгжүүлэх зэрэг багтаж байна. Хятад Монгол хоёр орны ерөнхий сайд эдгээр баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

      Баримт бичигт гарын үсэг зурахаас өмнө БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Монгол Улсын ерөнхий сайд С. Батболдтой хэлэлцээ хийжээ. Хоёр талаараа уул уурхайн эх баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүүг нэгтгэсэн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Хятад Монголын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн талаарх судалгааг эртхэн эхлүүлэхийг Вэнь Жябао санал болгосон байна. Хятад улсын Монгол улсад олон удаа буцалтгүй тусламж үзүүлсэн тэрчлэн 5 жилийн хугацаанд 2000 оюутныг суралцуулах болсонд баярлаж байгаагаа Батболд илэрхийлсэн байна.

      Ерөнхий сайд Вэнь Жябао үүний дараа Монголын Улсын Их Хурлын дарга Дамдины Дэмбэрэлтэй уулзсан байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе