|
|
||
Шанхайн Дэлхийн ЭКСПО-гийн Дэлхийн худалдааны төвийн нийгэмлэг (WTCA)-ийн ордон 9-ний өдөр яруу алдрын өдөрлөг гэсэн томоохон арга хэмжээ зохиож өөрийн ордноо нээлээ.
Дэлхийн худалдааны төвийн нийгэмлэг нь ашгийн бус, засгийн газрын бус олон улсын худалдаа эдийн засгийн байгууллага байж, дэлхийн олон хотууд Дэлхийн худалдааны төвтэй хамтран ажилладаг юм. Үр ашигтай, зүй зохистой ажилладаг Дэлхийн худалдааны төвийг цогцлон байгуулж, дэлхийн худалдааны өргөжил болон хөгжлийг ахиулах дээр гол хүчээ тавьж ажилладаг байна.
Дэлхийн худалдааны төвийн нийгэмлэгийн дэд дарга, Шанхайн ЭКСПО-гийн Дэлхийн худалдааны төвийн нийгэмлэгийн үзэсгэлэнгийн ордны хариуцлагатан,хадагтай Ү Шүчин хэлэхдээ, Дэлхийн худалдааны төвийн нийгэмлэг нь Шанхайн ЭКСПО-д оролцохоор дамжин Хятад улс болон дэлхий хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, боловсрол, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн зэрэг олон салбар дахь харилцаа хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.
Ордон нээгдсэн яруу алдрын өдөрлөг арга хэмжээний дараа тус үзэсгэлэнгийн ордонд бас долоо хоног баялаг агуулгатай арга хэмжээ үргэлжлэн зохиогдох болно.\Уртнасан орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |