• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэй Лүнжян муж дэлхийн яармаг дээр онцлогтой соёлоо харуулав

CRI       (GMT+08:00) 2010-06-08 17:16:32

     6-р сарын 8-ны үдээс өмнө Шанхайн Дэлхийн яармагийн Хэй Лүнжян мужийн өдөрлөг Дэлхийн яармагийн хүрээлэнгийн Баошаний хар төмөрлөгийн компанийн том тайзан дээр нээлтийн ёслолоо хийлээ. Хэй Лүнжян муж нь "Бидэнд бусдаас өөр мөс цастай" уриан дор тав хоног болох Хэй Лүнжян мужийн долоо хоногт голдуу мөс цасаар гол сэдэв болгосон Хэй Лүнжян мужийн онцлогтой соёл, уран сайхны тоглолт, биет бус соёлын өв зэргээ үзүүлж харуулах болно.

     Хэй Лүнжян муж нь Хятадын зүүн хойд хил хязгаарт байж, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг нөөц баялаг ихтэй муж юм. Тус муж нь Хятадын умард өргөргийн хамгийн өндөр градусад байрлаж, дөрвөн улирлын ялгаа зөрөө тодорхой, тааламжтай сайхан цаг агаартай юм.

     Хэй Лүнжян муж бол Хятадын хамгийн их тариалангийн талбайтай муж, газар зүйн болон цаг агаарын өвөрмөц нөхцөл байдлаасаа болж тус мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь Хятад даяар нэрд гарсан юм. Өнөө тус мужид улсын шалгалтын нотолгоо гэрчилгээ авсан бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний бааз 2 сая 600 гаруй мянган гаа байж, нийт Хятадын тал хувийг эзэлж байна. Усан тутарга, шар боорцог, эрдэнэ шиш зэрэг хөдөө аж ахуйн ургамлын жилийн ургац хураалт нь Хятад даа тэргүүлж, "Зүүн хойдын үр тарианы агуулах" гэсэн сайхан нэртэй билээ.

     Шанхайн дэлхийн яармагт тус муж нь "Мөс цас"-ны онцлогоо гүйцэд харуулж байна. Хятадын мужуудын нэгдсэн ордны доторх Хэй Лүнжян мужийн ордны үзмэрийн талбай нь 600 квадрат метр талбайтай, холоос харахад үзэсгэлэнгийн ордон нь асар том мөсөн баримал шиг харагдана. Мөсөн барималд яваад орвол "Мөсөн хотын үлгэрийн ертөнц"-д орсон шиг байж, том дэлгэцэн дээрээс хүмүүс мөс цасны ертөнцийн гайхамшгийг гүйцэд мэдэрч болно. Хэй Лүнжян мужийн үзэсгэлэнгийн ордон нь орчин үеийн гэрэл чийдэнг ашиглан мужийнхаа дэлхийд нэрд гарсан мөс цасны соёлыг харуулсан байна. Хэй Лүнжян мужийн ордон нь 5-р сард нийт 510 мянган үзэгчийг хүлээн авсан юм байна. Шанхай хотын байнгын орлогч дарга, Шанхайн Дэлхийн яармагийн Гүйцэтгэх хорооны байнгын орлогч дарга Ян Шүн хэлэхдээ,

     Хэй Лүнжянгийн ордны " Зүүдэн ертөнцийн мөсөн болор хот "-ын үзэмж нь Шанхайн дэлхийн яармагийн хамгийн сайхан үзэмж болж, дотоод гадаадын жуулчид тасрахгүй цуварч, хүмүүс "мөс цас"-ны ертөнцийг биеэр мэдэгч байна. Мөн өдөр нээгдсэн Хэй Лүнжянгийн долоо хоногийн арга хэмжээ нь эх орны умард нутгийн өвөрмөц онцлог, адил бус үндэстний зан үйл, соёлыг харуулж, Хэй Лүнжягийн 38 сая ард түмний дүр төрхийг даян дэлхийд танилцуулсан байна.

     Хэй Лүнжягийн долоо хоногийн хугацаанд чуулга уулзалт, уран сайхны тоглолт, биет бус соёлын өв болон ардын соёлын үзэсгэлэн зэргийг ажиллуулна. Хэй Лүнжян мужийн байнгын орлогч дарга Дү Жяхао хэлэхдээ:

     Хэй Лүнжянгийн долоо хоногийн арга хэмжээний хугацаанд олон хэлбэр, баялаг агуулгатай эдийн засаг худалдааны бизнес уулзалт, соёлын үзэсгэлэн зэргийн арга хэмжээ зохиож, Хэй Лүнжянгийн онцлогийг харуулсан хүн , хот, байгалийн эвсэг зохицонгуй байдлыг харуулж, өөрчлөлт шинэчлэлт бүтээн байгуулалтын цацрангүй амжилтыг танилцуулж, Хэй Лүнжянгийн ирээдүйн хөгжлийг танилцуулах болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг Хятадын олон муж, хотын олон улс хоорондын хамтын ажиллагааг өргөтгөж, бүс нутгийн хамтын хөгжлийг ахиулахад чухал тавцан тавьж өгсөн байна. Хэй Лүнжян муж долоо хоногийн арга хэмжээ зохион явуулж байгаа нь манай муж болон дотоодын бусад ах дүү муж тэрчлэн дэлхийн олон оронтой найрамдлаа нэмэгдүүлж, харилцаа солилцоо хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэх болно гэжээ. \ Цэцэн, Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе