• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн Дэлхийн яармаг Бразилын үндэсний ордны өдөр арга хэмжээ зохиолоо

CRI       (GMT+08:00) 2010-06-03 15:34:01

     3-ны өдөр бол Шанхайн Дэлхийн яармагийн Бразилийн үндэсний ордны өдөр юм. Энэ өдрийн арга хэмжээнд Хятад, Бразил хоёр орны Сангийн сайд нар оролцлоо.

     Хятадын Сангийн сайд Ше Шюйрэнь хэлэхдээ, Хятад, Бразил хэдийгээр алс хол оршдог боловч, хоёр ард түмэн өнө удаан найрамдалтай юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд, ялангуяа 1993 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр талын харилцаа нэлээд ихээр хөгжсөн юм. Шанхайн Дэлхийн яармаг нь хоёр орны ард түмний ойлголцлоо цаашид нэмэгдүүлэх, найрамдлаа зузаатгах, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд шинэ боломж нөхцөл хангах болно гэлээ.

    Хятад улс бол Бразилийн худалдааны хамгийн том түнш юм, Хятад улсад Дэлхийн яармагийг зохиож байгаа нь Бразилд онцгой ач холбогдолтой. Бразил Дэлхийн яармагаар дамжуулж, Бразилийн орчин үеийн эдийн засаг, олон талт баялаг соёлыг олон орны үзэгчдэд харуулна гэж Бразилийн Сангийн сайд Гидо Мантега илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе