26-ны өдөр Шанхайн Дэлхийн яармагийн БНСУ-ын ордны өдөрлөг зохиогдов, мөн өдрийн тэмдэглэх арга хэмжээнээс гадна БНСУ-ын ордон мөн 27 – 30-ны өдрүүдэд "БНСУ-ын долоо хоног" ажиллуулж, БНСУ-ын онцлог бүхий төрөл бүрийн тоглолт гаргах юм байна.
БНСУ-ын ордны гол сэдэв бол " Эвсэг зохицонгуй хот, баялаг агуулгатай амьдрал" гэсэн болно, ордны гадна тал дээр өнгө бүрийн Солонгос үсэг бичсэн байлаа. Өнөөгийн байдлаар нийт 680 мянган хүн БНСУ-ын ордонтой танилцаад байгаа, Шанхайн Дэлхийн яармагийг дуустал 6 саяд хүрэх тооцоотой байна гэж БНСУ-ын ордныхон мэдээлсэн байна. \Цэцэн орчуулав\