|
|
||
Шанхайн дэлхийн яармаг 21-ний өдөр Австрийн төрийн ордны өдөрлөгийг угтав, Австрийн ерөнхий сайд Вернер Фаяман болон Шанхай хотын дарга Хан Жэний хамт үйл ажиллагааны ёслолд оролцсон байна.
Вернер Фаяман ёслолыг нээж хэлсэн үгэндээ, Шанхайн дэлхийн яармагийг Австрийн хувьд авч хэлбэл, маш сайн ахиулах аз тохиол болох юм, тэр нь нэн олон хүмүүст Австри нь баялаг соёлтой төдийгүй бас тэргүүний шинжлэх ухаан техниктэй гэдгийг ойлгуулах юм. Дэлхийн яармагаар дамжин, Австри Хятад хоёр орны соёл, шинжлэх ухаан техник болон эдийн засгийн талын өнө удаан түүхтэй солилцоо нь цаашид гүнзгийрэн бэхжих болно гэж илэрхийлсэн байна.
Дэлхийн яармагийн хүрээлэнгийн С тойрогт байрлаж байгаа Австрийн ордон 2000 ам метр талбай эзэлж буй. Энэ удаагийн дэлхийн яармагийн Австрийн ордон нь " Австри- эвсэг сэтгэмж" уриан дор байгуулагдаж, ордны дотор нь Австрийн хотын ойжуулалт, хот хөдөө эвсэг зохицонгуй байгаа зэрэг талаар хуримтлуулсан тэргүүн туршлага болон амжилтыг харуулсан байна. \ Пэрлаймаа орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |