Туркийн үндэсний их хурлын дотоод хэргийн хорооны дарга Тевфик Зияеддин 25-ны өдөр Шанхайд хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нь хоёр орон, хоёр ард түмэн хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид тус төхөм үзүүлнэ гэжээ.
Тевфик Зияеддин мөн өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед, Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэн дэх Туркийн ордон нь Туркийн ард түмний оюун билгийг төвлөрүүлэн харуулсан юм. Дэлхийн яармаг ажилласнаас хойш Туркийн ордон өдөр бүр гурваас дөрвөн мянган жуулчин хүлээн авч байна. Олон үзмэр Хятадын жуулчдад гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэ нь Хятадын ард түмний Туркийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тус болно гэж тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/