|
|
||
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын зэрэг хүмүүс 22-ны өдөр Шанхайн Дэлхийн яармагтай танилцав. Тэрээр хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг маш гайхамшигтай сайхан, гүнзгий сэтгэгдэл үлдээлээ гэжээ.
Хиллари Клинтон хамгийн түрүүнд Америкийн ордонтой танилцав. Тэрээр Хятадын болон Америкийн хүүхэд залуучуудтай ярилцсан бөгөөд Хятадын хүүхдийн бэлэглэсэн зургийг хүлээж авав. Тэрээр хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармагт хоёр хэлээр ярьдаг, цог золбоотой залуучуудтай уулзаад сэтгэл маш өндөр байна гэжээ. Дараа нь тэрээр машинд сууж Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжийг сонирхов. Түүнийг Хятадын ордон хүрэх үед Шанхай хотын дарга Хань Жэн угтан авсан бөгөөд түүнтэй хамт үзэн танилцав.
Хиллари Клинтон 21-ний орой тусгай онгоцоор Шанхайд хүрэлцэн ирсэн юм. \Цэцэн орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |