23-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн Шведийн ордны өдөрлөг болов. Шведийн ван Карл 16-р Густаф болон Шведийн ерөнхий сайд Мауд Олофсон 23-ны үдээс өмнө ордны өдөрлөгийн ёслолд оролцон дараа нь дэлхийн яармагийн парктай танилцаж, мөн өдөрлөгийн холбогдох арга хэмжээнд оролцов.
Өдөрлөгийн ёслол дээр Шведийн нэрт дуучин София Жаннок хөгжимчдийн хамт Шведийн цөөнх үндэстний дуу хөгжмөөс тоглож сонирхуулав. Мөн өдрийн орой София Жаннок Шведийн өөр нэг хөгжмийн хамтлагтай хамтран Европын талбайд концертоо толилуулна. \Орчуулсан редактор Урангоо\