Сэтгүүлч Шянганы тусгай районы засгийн газраас мэдээлснийг үзвэл, Шанхайн дэлхийн яармаг 5-р сарын 1-ний өдөр нээгдсэнээс хойш, Шянганы ордон болон "Хотын хамгийн сайн практикийн бүс" , Шянганы үзэсгэлэнгийн бүс нь 500 мянган хүн хүлээж аваад байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Пүдүн цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байгаа Шянганы орд нь "Хязгаарлашгүй хот-Шянган" гэсэн уриан доор болж байна, энэ орд нь өдөр бүр дунджаар арван мянган хүн хүлээж авч байгаа бөгөөд 5-р сард нийт 317 мянган жуулчин хүлээж авсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\