|
|
||
Америкийн Конгрессын Сенатын Гадаад харилцааны комисс 25-ны өдөр Хятадын Шанхайн дэлхийн яармагт баяр хүргэх тогтоолын төсөл баталжээ.
Уг тогтоолын төсөлд тэмдэглэхдээ, 2010 оны Шанхайн дэлхийн яармаг бол 150 жилийн түүхтэй дэлхийн яармагийн түүхэн дэх цар хүрээгээр хамгийн их бөгөөд дэлхийн яармаг анх удаа Хятад улсад болж байна. Энэ нь өнгөрсөн 30 жилд Хятадын хүрсэн ололт амжилтад дэлхийн олон орон баяр хүрэх завшаан хангасан байна. Шанхай бол өөдлөн дэгжирх хүчинтэй Хятадын худалдаа, банк санхүүгийн төв мөн. Америкийн Конгресс Хятадын ард түмний 2010 оны дэлхийн яармагийг зохион байгуулсанд баяр хүргэж, дэлхийн яармаг бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ерөөж байна гэжээ.
Америк энэ удаагийн Шанхайн дэлхийн яармагт оролцож байгаа нь алс холын үүднээс Хятад улстай идэвхтэй харилцаа хөгжүүлэхээр чармайж байгааг харуулж байна. Дэлхийн яармагийн Америкийн ордон энэ онцгой боломжийг бүрэн ашиглан Америкийн гайхамшгийг харуулж, Хятад, Америкийн соёл, шинжлэх ухаан техник, боловсрол, хүмүүнлэг, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг талын харилцааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэж уг тогтоолын төсөлд мөн тэмдэглэв. \Орчуулсан редактор Урангоо\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |