• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Оросын Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-11 09:42:40

     Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 10-ны өдрийн үдээс хойно Ташкентэд Оросын Холбооны Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзжээ.

     Энэ оны эхний хагаст Хятад, Оросын харилцаа бүх талаар урагш ахисан байна. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр удаа уулзаж, стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал шинэ шинэ нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ оны сүүлийн хагаст Хятад, Оросын харилцаанд их олон ажлыг хийнэ. Үүнтэй холбогдуулан хоёр тал дараах ажлуудыг сайтар хийхийг санал болгож байна, тухайлбал: нэгд, ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Хятад улсад хийх айлчлал болон хоёр орны Ерөнхий сайд нарын 15 дахь тогтмол уулзалт зэрэг харилцаа холбоог сайтар тохируулж, Хятад, Оросын харилцааны эрчтэй хөгжлийн хандлагыг хадгалах. Хоёрт, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, орон нутаг зэрэг гол чухал салбаруудын хамтын ажиллагааг нэн их амжилтад хүргэж, хоёр орны ажилч хэрэгч хамтын ажиллагааны бүхий л төвшнийг дээшлүүлэх. Гуравт, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг ахиулан, "хятад хэлний жил" арга хэмжээны урагштай явагдахыг баталгаажуулан, хоёр орны ажилч хэрэгч хамтын ажиллагааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх. Дөрөвт, олон улсын системийн өөрчлөлт олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаарх стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр орны аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалах зэрэг болно гэж дарга Хү Жиньтао уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе