
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ташкентын дээд уулзалтын хугацаанд дарга тантай уулзсандаа маш баяртай байгаа бөгөөд Оросын эх орноо хамгаалах дайнд ялсны 65 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд таны урилгыг хүлээн авч оролцсонд талархал илэрхийлж байна гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэжээ. Өнөө, Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны харилцаа маш сайн хөгжиж байна, хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлж, худалдааны хамтын ажиллагааг тэлж, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, Орос дахь "хятад хэлний жил" арга хэмжээг сайтар зохиож, бүс нутгийн болон олон улсын асуудлаарх хэлхээ холбоо, зохиуулалтаа эрчимжүүлэн, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд хамтран ажиллаж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хятадын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Орос бэлэн байна гэж тэрээр бас илэрхийлсэн байна.
Энэ онд Хятад улсад айлчлахыг хүсэн хүлээж байгаагаа ерөнхийлөгч Дмитрий Медведев бас илэрхийлэв. \О.Дарамбазар орчуулав.\
1 2 3