• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Тажикстаны ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-11 10:11:56

     Хү Жиньтао тэмдэглэхдээ, өнөө Хятад Тажикстаны эдийн засаг худалдаа, холбоо, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаа урагштай ахиж, хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжилд хөдөлгөх хүчин нэмж байна. Дараагийн шатанд, Хятад Тажикстаны боомт гарцын хамтын ажиллагааны механизм тогтоож, боомтоор өнгөрүүлэх сайхан орчин ахуй бүрдүүлэн, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд үйлчлүүлэхийг санал болгож байна. Хоёр орны газар зүйн хувьд хөршилж, эдийн засгийн талаар харилцан нөхвөрлөх давуу талаа бүрэн бадруулж, дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбар дах хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэх ёстой. Тажикстаны талтай хамтран чармайж, хоёр талын болон ШХАБ-ын хүрээн дэх хууль хэрэгжүүлэх аюулгүйн салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус бүс нутгийн аюулгүй байдал болон амгалан байдлыг хамтаар хамгаалж, санаа сэтгэлээ ололцох болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын хөгжлийг шинэ өндөр төвшинд түлхэн ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе