
Рахмон хэлэхдээ, Хятадын талын тусламжаар, Тажикстаны тал зарим чухал дэд бүтцийн байгуулалтын талаар урагштай ахиц хийсэн байна. Тажикстаны талын эдийн засаг нийгмийн хөгжилд дорвитой тусламж үзүүлсэн Хятадын талд Тажикстаны тал чин үнэн сэтгэлээр баярлан талархаж байна. Хятадын талтай хамтаар хоёр орны дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааг өргөтгөж, Хятадын талын үзүүлж буй худалдан авагч талд үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг сайтар ашиглаж, орон нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны төвшнийг дээшлүүлж, хоёр орны олон салбар дах хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэхэд Тажикстаны тал бэлэн байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
1 2 3