• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг нь олон төрлийн соёл иргэншил уусан нэгдэхийн асар том боломж болов

CRI       (GMT+08:00) 2010-06-15 16:03:29

      Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэн нээгдсэнээс хойш, өдөр болгон хэдэн зуун мянган жуулчид орднуудтай танилцан, баялаг агуулгатай янзын сайхан тоглолтууд сонирхож ирлээ. Эдгээр тоглолтууд нь үзэн танилцагчдад баяр цэнгэл авчирч өгөхийн зэрэгцээ мөн бас улс орнуудын адил бус соёлыг ойлгуулж байгаа юм. Шанхайн дэлхийн яармаг нь дэлхий ертөнцийн олон ургалчтай соёлыг дэлгэн харуулахад маш сайн боломж хангаснаар энд адил бус соёл нь харилцан солилцож, уусан нэгдэж, хамтаар оршин тогтнож байна. Сүүлийн үе "Хотын өөрчлөлт шинэчлэл болон соёлын уламжлал залгамж" сэдвээр Шанхайн дэлхийн яармагийн 2-р удаагийн чуулга уулзалт зохиогдож, мэргэжилтэн нар энэ асуудлыг өргөн хүрээнд судлан ярилцлаа.

     Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн явцад соёл нь орлуулахын аргагүй чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Соёл бол хүн төрөлхтөн болон хотын хөгжлийг агуулсан үзэл санааны агуулга мөн. "Хотын өөрчлөлт шинэчлэл болон соёлын уламжлал залгамж" сэдвээр зохиогдсон Шанхайн дэлхийн яармагийн 2-р удаагийн чуулга уулзалт дээр НҮБ-ын Гэгээрэл Боловсрол, Шинжлэх Ухаан Соёлын Байгууллагын ерөнхий захирлын орлогч Ханс Дорвилле хэлэхдээ, соёл нь маш олон тохиолдолд хүн төрөлхтний төв нь болдог. Түүнд хүн төрөлхтний хөгжлийн залгамж чанар агуулагдаж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     "Соёл бол даруй хүн төрөлхтний төв нь юм. Хүн төрөлхтний үүдэн бүтээх, өөрчлөн шинэчлэх болон хүлээн зөвшөөрөгдөх зэрэг асуудлаас авч хэлбэл соёл нь хүсэл найдвар болон үндэс суурь болох юм. Тэр нь мөн хүн төрөлхтний хоорондох үе уламжлалын учир утгыг агуулж байдаг" гэжээ.

     Хүн төрөлхтний соёл нь олон ургалчтай. Соёлын олон ургалчтай чанар нь адил бус соёлтой хүн ардын харилцаа холбоонд нөлөө тусгалаа өгч байдаг төдийгүй мөн бас хот болон хүн төрөлхтний хөгжилд нөлөө тусгалаа өгч байдаг юм. "Хотын өөрчлөлт шинэчлэл болон соёлын уламжлал залгамж" сэдвээр зохиогдсон чуулга уулзалт нь "Олон ургалчтай соёлын нэгдэл болон тогтнол"-ыг голдуу судалж, адил бус соёлын харилцаа холбооны асуудлыг гол болгон судалж байгаа юм. Кени улсын Найроби хотын дарга Жефри Мажива Африкийн хотуудын соёлын нэгдлийн үйл явц дахь туршлагыг танилцуулах үед хэлэхдээ,

     "Бид өөрийн өв соёлыг маш их дээдэлдэг бөгөөд найрсаг улс орнуудын соёлыг ч маш их хүндэтгэдэг. Үүнээс бид маш их ач тус хүртдэг юм. Бид эрхбиш өндөр соёлыг сурч өөрсдөө тасралтгүй урагшлах шаардлагатай юм" гэжээ.

     Соёлыг зэргээр хэрэглэх болон нэгдүүлэх талаар Хятадын Шянганы засаг захиргааны онцгой район үлгэр жишээ болж болох юм. Шянганы засаг захиргааны онцгой районы иргэний товчооны дарга Зэн Дэ чэн чуулга уулзалт дээр танилцуулж хэлэхдээ, Шянган бол Азгийн угсаа төрлийн соёл хамгийн олноор төвлөрсөн газар юм. Энэ нь Шянганд шинэ мэдээ чимээ, шинэ үзэл баримтлал авчирч өгөхийн зэрэгцээ адил бус угсаа төрлийн зүтгэлтнүүд ч Шянганы олон ургалчтай соёлд хувь нэмрээ үзүүлж байгаа юм. Энэ нь Шянганы соёл болон нийгмийн хөгжилд маш их ач тусаа өгч байгаа юм гэжээ.

     Шанхайн дэлхийн яармаг дээр дорно өрнийн соёлын гайхамшгийг харуулж, олон орны соёл Хятадад өргөнөөр дэлгэрэн хөгжлөө. Ирландын улсын ордны жуулчдад зориулсан уламжлалт дуу хөгжмийн тоглолтууд нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч байсны зэрэгцээ жүжигчид нь ч өөрсдөө маш их сэтгэл хөдөлж байлаа. Ирландын хийлчин Фин Барр Кондон тус арга хэмжээнд Ирландын соёл урлагийг дэлгэрүүлж байгаадаа маш баяртай байлаа. Тэрээр хэлэхдээ,

    "Би тайзан дээр тоглож байхдаа би өөрөө Ирландын соёлын гайхамшгийг Хятадын ард түмэнд харуулж байгаа шүү гэж бодоод бүх бие сэтгэлээрээ ажилладаг бөгөөд өөрөө ч энэ хуур хөгжимдөө согтууран уусан шингэж орхидог юм шүү" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе