
Шанхайн дэлхийн яармаг 19-ний өдөр Афганистаны төрийн ордны өдрийг угтав. Афганистаны Худалдаа Аж үйлдвэрийн яамны сайд Анвар-Үл-Хак Ахади болон 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын орлогч ерөнхий төлөөлөгч Жан Чүншян нарын зэрэг хоёр орны засгийн газрын албаны хүн ордны өдөрлөгийг тэмдэглэх ажиллагаанд оролцож, үг хэлсэн байна.

19-ний өдөр нь мөн Афганистаны тусгаар тогтносны 91 жилийн ойн дурсгалт өдөр мөн. 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын орлогч ерөнхий төлөөлөгч ноён Жан Чүншян эн тэргүүнд Афганистаны төлөөлөгчдөд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд Афганистаны ард түмэн нугаршгүй тэмцлийн зориг санаагаар, зүйл бүрийн бэрхшээлийг ялан давж, улс орноо бүтээн байгуулах үйлсдээ хүмүүсийн анхаарал татсан амжилт олсон байна. Дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн жуулчид дэлхийн яармагийн энэ ордноор дамжин, Афганистаны хүн ардын зан үйл болон шилдэг соёлыг ойлгож болох юм гэж мэдэгдсэн байна.

Афганистаны төрийн ордон нь " Афганистан- Азийн гол зүрх, аз тохиол болон эх баялгийн нутаг" гол уриатай. \ Пэрлаймаа орчуулав\