• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэдийн хөрөнгө оруулалт улам чухал үүрэг гүйцэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2010-09-15 16:02:17

      УТЗЗ-ын бүх Хятадын хорооны орлогч дарга, бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга ноён Хуан Мэнфү 15-ны өдөр Шанхайд хэлэхдээ, дараачийн нэлээд урт хугацаанд иргэний хөрөнгө оруулалт нь Хятадын дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх явцад улам чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

     "Нийтийн бус эдийн засаг ба дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн хөгжүүлэх " чуулга уулзалт мөн өдөр Шанхайн дэлхийн яармагийн дэлхийн худалдааны төвийн нийгэмлэгийн ордонд боллоо. Хуан Мэнфү чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турш, иргэний хөрөнгө оруулалтын хувийн жин нэмэгдэх хандлагатай байсаар юм. Сүүлийн 3-5 жилд иргэдийн хөрөнгө оруулалт нь дотоодын нийт хөрөнгө оруулалтын 55-60 хувийг эзэлжээ. Үүний зэрэгцээ, иргэдийн хөрөнгө оруулалт нь ажлын байраар хангах, дунд зэргийн орлоготой давхаргын буй болгох зэрэг талаар нэлээд ил тод давуутай байна. Иймээс иргэний хөрөнгө оруулалтыг Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болгохгүй юм бол Хятадын эдийн засаг үргэлжлэн түргэн өсөн нэмэгдэж чадахгүй юм гэжээ.

     Хятадын хувийн өмчийн аж ахуйн нэгж эдүгээ 7 сая 500 мянга гаруй болж, Хятадын аж ахуйн нэгжийн нийт тооны 70 хувь гаруйг эзэлж байгаа юм. \Сарантуяа орчуулж Баатар хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе