• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алсад байх ч сэтгэлд ойрхон Шинжаан

CRI       (GMT+08:00) 2010-09-21 18:39:57

     Би анх 2006 онд Хятадад ирж байлаа. Эндээс л хятадыг сонирхох сонирхол маань эхэлсэн юм. Энэ сонирхол маань энэ удаа намайг хятадын баруун хязгаар нутаг Шинжаан Уйгарт хөтөлж авчирсан гэж бодож байна.


ХОУР-гийн ерөнхий редакторын орлогч Ма Бөхүйтэй хамт

     ХОУР, ШУӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран 2009 онд зохион байгуулсан "Үзэсгэлэнт Шинжаан нутаг" асуулт хариултын уралдаанд дэлхийн 50 гаруй орны 280 000 орчим сонсогч, сүлжээ хэрэглэгч оролцсноос Египетээс Ханар, Пакистанаас Дилдар, Энэтхэгээс Амер, Туркээс Синан, Украйнаас Саша, Германаас Ралф, Америкаас Стив, Монголоос миний бие шалгарч 2010 оны 8 дугаар сарын эхээр 10 хоног үзэсгэлэнт Шинжаан нутгаар аялаад ирлээ.


Уйгар бүсгүйтэй хамт

     Олон улсын хэвлэл мэдээллийн сүүлийн 10 жилийн онцлох 10 үйл явдлын нэгдүгээрт "Хятадын хөгжил дэвшил" гэсэн сэдэв орсон болохыг өнгөрсөн жил нийтэлсэн нэгэн судалгаа харуулсан байдаг юм. Хятадын хөгжил дэвшлийн нууц... Энэ асуудлыг гадаад ертөнц юу гэж тайлбарладагыг энд өгүүлэх нь илүүц байх. Харин дотооддоо, өөрсдөө энэ асуудлыг юу гэж тайлбарлах нь надад их сонин байлаа. ШУӨЗО-ны Намын хорооны ухуулгын албаны орлогч дарга, хатагтай Ху Хан Мин гуайгаас хэвлэлийн бага хурал дээр асуулт асуух боломж гарсан юм. Тэрээр хариулахдаа: - Төр засгийн анхаарал хандуулдаг гол асуудал бол иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалт юм. Шинжаан бол баруун бүсийг хөгжүүлэх стратегийн гол газар. 2020 он гэхэд Шинжааныг өндөр хөгжилтэй бүс нутаг болгох зорилт тавьсан. Уг стратегийг хэрэгжүүлэхийн тулд 2000 оноос эхлэн өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжүүлэхийг чармайж байна. Одоогийн байдлаар хятадын 19 муж Шинжаанд дэмжлэг үзүүлдэг гэсэн юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе