|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян онцлон тэмдэглэхдээ, бүртгэлийн ажил нь үнэн, бодитой, бүрэн бүртгэлийн мэдээллийг хангаж, тоо бүртгэлийг олонд мэдүүлэх ба итгүүлэх хүчнийг дээшлүүлэхээр чармайх хэрэгтэй гэжээ.
20-ны өдөр бол НҮБ-ын тогтоосон анхны "Дэлхийн тоо бүртгэлийн өдөр" юм. Шанхайн дэлхийн яармагийн НҮБ-ын ордонд болсон "Дэлхийн тоо бүртгэлийн өдөр"-ийг тэмдэглэх дэлхийн чанартай арга хэмжээнд Ли Кэчян хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил "12-р таван жилийн төлөвлөгөө "-ний цаг үед орох гэж байна. Бүртгэлийн үйлсийн хөгжилт өөрчлөлтийг ахиулан, тоо бүртгэлийн оновчтой, цаг тухайд нь, бүрэн мэдээллийг хангаж, бүртгэлийн тоо баримтын чанар чансаа, үнэн бодитой чанар ба нийгмийн итгүүлэх хүчнийг дээшлүүлэн, эдийн засаг нийгмийн бүх талаар зохицолдон тогтвортой хөгжихөд бодлогын тулгуур хангах хэрэгтэй гэжээ.
Хятадын засгийн газар өнгөрсөнтэйгөө адил бүртгэлийн салбар дахь олон улсын солилцоо ба хамтын ажиллагааг эрчимжүүлэн, харилцан суралцахын дунд ололт амжилтаа хамтаар эдлэхэд бэлэн байна гэж Ли Кэчян хэлсэн байна. \Сарантуяа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |