• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг Белорусийн павилоны өдөрлөгийг угтав

CRI       (GMT+08:00) 2010-10-11 16:38:30

     11-ний өдөр Шанхайн дэлхийн яармаг Белорусийн павилоны өдөрлөгийг угтлаа. Белорусийн ерөнхий сайд Виктор Буриа , Хятадын Үндэсний хянан шалгах яамны орлогч сайд Ван Вэй нар хамтаар нээлтийн ёслолд оролцон үг хэлэв.

     Ерөнхий сайд Виктор Буриа хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, энэ удаагийн яармагт Белорусь анх удаа бие даасан үзэсгэлэнгийн ордонтой оролцов. Энэ нь Белорусь Хятад хоёр орны найрсаг харилцааг харуулж байна гэжээ.

     Орлогч сайд Ван Вэй Хятадын засгийн газар болон Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах хорооны өмнөөс Белорусийн павилоны өдөрлөг нээгдсэнд баяр хүргэв. Энэ удаагийн дэлхийн яармаг Хятад Белорусь хоёр орны ард түмний ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдал хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх гүүр болох нь дамжиггүй юм гэж Вэн Вэй хэллээ.

     Белорусийн павилон Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнгийн С дүүрэгт байрлаж байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе