|
|
||
Цас их орсноос Өвөр Монголын Хянаган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу 27-ны өдөр гамшгаас авран туслах ажлаа чармайн хийсээр байна. Хорчин баруун гарын өмнөд хошууны Засгийн газрын ухуулгын газрын албаны хүн Бай Хайшүнь танилцуулж хэлэхдээ, малжих районы зам нэвтрүүлгийг сэргээх нь одоогийн гол ажил болоод байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, одоогийн хамгийн бэрхшээлтэй ажил бол зам нэвтрүүлэг болно. Малжих суурины зам нэвтрүүлэг хаагдсан тул өдөр бүр арван хэдэн элеватороор зам цэвэрлэж байна. Олон шян суурины гол замыг нэвтрүүлэхийг баталж байна. Одоо энэ ажлыг үндсэнд нь дуусгаад байна гэжээ.
Энэ жил 40 гаруй хоногийн өмнө их цас орсон тул малчид бэлтгэл өвс бордоогоо хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь хойшдын хэсэг хугацаанд өвс бордооны хангалга дутагдах байдалд оруулах болно. Иймээс бэлтгэл үр тариаг малчдад бордоо болгон хангахаас гадна тухайн орон нутгийн засгийн газар идэвхтэй бэлтгэл хийж байна гэжээ. Бай Хайшүнь хэлэхдээ, банк санхүүгийн салбар малчдад зээл олгон, олон шян суурин ч тусламж үзүүлж байна. \Гэрэлт орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |