|
|
||
Хоёр дахь мянганы арван нэг дэх оноо угтахаар тун ч завгүй ажиллаж, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон Та бүхэнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос сонсогч миний бие шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.
Улирч буй 2010 он миний хувьд шагналын хур буусан монгол хүний амны билгээр " Ашдын ерөөл биелсэн " сайхан он байлаа. "Үзэсгэлэнт Шинжаан нутаг" асуулт хариултын тэмцээнд оролцсон маань миний хувьд анхных. Дараа нь телевизийн уран бүтээлчдийн дунд зарласан уралдаан тэмцээнүүдэд оролцож гурван ч шагнал хүртсэндээ миний бие их баяртай байгаа. Хятадын Олон Улсын Радио үнэхээр булган сүүлтэй буянтай байгууллага юм гэж их билэгшээж байдаг даа.
Хамгийн гол нь Шинжаан Уйгарын нутгаар аялсан аялал маань надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Урьд нь Хятад орон, Хятадын ард түмнийг их л сайн мэдэх юм шиг санаж явсан байна. Гэвч үнэн хэрэгтээ юу ч мэддэггүй. Тэгээд Хятад гэсэн нэг том ертөнцийн хаалгыг нээж шинэ, шинэ олон зүйлийг олж харсан, мэдэрсэн тийм аялал байлаа. Тэгээд хамт аялсан аялалын багийнхандаа ХОУР-гийн ерөнхий редакторын орлогч, ноён Ма Бөхүй, төвлөрсөн редакцын дарга, ноён Лю Тао, төвлөрсөн редакцын орлогч дарга, ноён Хүмүүжилт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хатагтай Шы Ли болон Мяо Мяо, Тамара гээд бүгдэд нь амар мэндийг нь асууж, шинэ оны мэнд дэвшүүлж буйг минь уламжилж өгнө үү.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |