• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-д зориулсан шинэ оны мэндчилгээ

CRI       (GMT+08:00) 2010-12-31 09:27:57

     Нутагтаа ирснээс хойш Та бүхний бэлтгэсэн нэвтрүүлгийг FM-ээр боломж л гарвал сонсдог. Шанхайн Экспо-гоос бэлтгэсэн нэвтрүүлгээр нь Урьхан, Уртнасан хоёрыг дуу хоолойгоор нь таньдаг болсон. Гантөмөрийн Гуанжоу хотоос бэлтгэсэн спортын сурвалжлагууд байна. Дуу хоолой нь тэмээнээс том тэмдэгтэй гэдэг шиг л сонин содон. Навчаа маань харин түргэн хэллэгтээ их сайн байх / рекламны ролик / ... Мөн хятад хэлний нэвтрүүлгээр нэвтрүүлэгч Номиннарсыг сонсоход нэг л их намуун зөөлөн, уян дөлгөөн юм мэдрэгддэг. Бараг л амьдаар нь харах юмсан гэмээр тийм сэтгэгдэл төрүүлдэг дээ.

     Өөрчлөлт, шинэчлэлийн 30 жилд зориулсан нэвтрүүлэг маш их сонирхолтой байсан. Мөн Баясаа ахын галт тэрэгний цонхоор авсан хөлбөмбөгний зураг үнэхээр чадварлаг, мэдрэмжтэй гэдэгтэй санал нэгтэй байна. Та бүхний аялалын тэмдэглэлийг уншихад амьдралын их баяр баясгалантай хүмүүс юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Бас нэг анзаарсан зүйл бол редактор Баатарын нэвтрүүлгийн төгсгөлд хэлсэн / ...шинэ он гарах гээд завгүй байгаа үедээ зав гаргаж биднийг сонссон сонсогчдодоо баярлалаа... гэсэн утга бүхий/ үг мэдрэмжээс гадна Та бүхний сонсогчдодоо хандах найрсаг, элэгсэг дотно харьцааны илэрхийлэл байлаа. Энэ бол манайд их л дутагдалтай байгаа зүйлийн нэг л дээ...

     Өнгөрсөн 2009 онд сэтгүүлч Чулуунцэцэгийн булангаар орж сонирхдог, радио зохиомж, тэмдэглэлийг нь уншиж байсан. Энэ намар Монцамэ-д өгсөн түүний ярилцлагыг нь олж уншаад хувь хүнийхээ хувьд үзэл бодол нь таалагдсан. Тэгээд тэр нийтлэлүүдийг дахиад уншихад их өөр сэтгэгдэл төрж байлаа.

     Ингээд төгсгөлд нь хэлэхэд ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2011 он есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой. Хүн бүхэн дор бүрнээ хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.

Хүндэтгэсэн П.Уламнарантуяа Монгол улс, 2010 оны 12 дугаар сарын 22


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе