|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Вашингтонд Америкийн найрсаг бүлгэмүүдийн түүнд зориулсан угтах дайллагад оролцож үг хэлж, Хятад, Америкийн шинэ цаг эриний эрүүл тогтвортой харилцааны хөгжлийг ахиулах талаар таван зүйлт санал дэвшүүлжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад, Америкийн урт хугацааны эрүүл тогтвортой харилцаа нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй, мөн дэлхийн энх тайван болон хөгжлийн бодитой эрэлт шаардлага болох юм. Хятад, Америкийн ард түмэн хамтаар чармайдаг л юм бол харилцан хүндэтгэсэн, хамтаар ялсан Хятад, Америкийн хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулан хөгжүүлж, хоёр ард түмэнд нэн сайн аз буян хүртээх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |