• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон Америкийн шинэ цаг эриний харилцааг хөгжүүлэхтэй холбогдуулан дарга Хү Жиньтао үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-21 14:49:35

   Хятад, Америкийн харилцааг нэн эрүүл тогтвортой чиглэлээр хөгжүүлэхтэй холбогдуулан тэрээр таван зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, хоёр орон их талаас асуудалд хандаж, алс хэтийн хөгжилд суурилан, Хятад, Америкийн түншийн хамтын ажиллагааг нааштай ахиулах хэрэгтэй. Хоёрт, боломж тохиолыг алдалгүйгээр шинийг үүдэж, Хятад, Америкийн эдийн засгийн харилцан ашигтай хамтаар ялсан хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгохоор чармайх хэрэгтэй. Гуравт. Зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, даяарчилсан чанартай өрсөлдөөн сорилт ба олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаарх зохицуулалт болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Дөрөвт, найрамдлаа бэхжүүлж, ирээдүйд чиглэн, нийгмийн олон салбарын найрсаг солилцоог нааштай ахиулах хэрэгтэй. Тавд, харилцан хүндэтгэж, эрх тэгш хандаж, том чухал бөгөөд эмзэг асуудлыг зохистой шийдвэрлэх ёстой зэрэг болно. Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ:

   Хятад, Америкийн харилцаа бол хэн нэг нь ялж ялагдах, эсвэл хэн нэг нь мандаж мөхөх харилцаа биш, харин ч харилцан хүндэтгэсэн, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлсэн харилцаа байж, мөн хамтын ашиг сонирхлоо товойлгосон, тал бүрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн харилцаа болох юм. Хоёр талаараа нэн өргөн уудам дэлхийн харц болоод цаг үетэй алхаагаа нэгтгэсэн үзэл баримтлалаар Хятад, Америкийн харилцаанд хандаж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан итгэлцсэн, хамтаар ялж, цугтаа хөгжсөн замналыг хайж олох ёстой гэжээ.

   Үг хэлэх явцдаа Хү Жиньтао бас Хятад улсын бодит байдлыг танилцуулжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс хэдийгээр асар их ололт амжилтад хүрч байгаа ч мөн л дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон юм. Ирэх таван жилд, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо үргэлжлэн гүнзгийрүүлж, эдийн засаг, улс төр, соёл болон нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг тал бүрээр ахиулах болон гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ:

   Бид гадаадад нээлттэй байх үндсэн бодлого болон хамтаар ялах нээлттэй стратегиа хэлбэрэлтгүй баримтлан, Хятад улсын ашиг сонирхлоо олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн ашиг сонирхолтой нягт уялдуулж, талуудын ашиг сонирхлын нэгдлийг өргөтгөх болно. Дэлхийн олон орон Хятад улсын хөгжилд оролцож, Хятадын хөгжлийн боломж тохиолыг хуваалцахыг Хятадын тал баярлан угтах бөгөөд Хятад улс нэн их нээлттэй байх орон зайг үүдэж, өөрийн хөгжлөөрөө бүс нутаг, тэрчлэн дэлхийн хөгжлийг ахиулах болно гэжээ.

  Хү Жиньтао үг хэлэхийн өмнө, Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Кинссингер мөн Хятад, Америкийн харилцааны түүхэн замнал, өнөөгийн байдал болон ирээдүйн хандлага, түүнчлэн дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын чухал ач холбогдол зэрэгтэй холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн айлчлалын үеэр, дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Барак Обаматай яриа уулзалт ба хэлэлцээ хийж, Хятад, Америкийн харилцааг хэрхэн цаашид хөгжүүлэх талаар санал бодлоо нэгэнт солилцож, энэ удаагийн айлчлалыг чухал үр дүнд хүргэсэн байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\ 


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе